Материалын механик шинж чанар

MTRL304 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн инженер, техникийн мэргэжилд зайлшгүй шаардагдах онолын мэдлэг нь материалын механик юм. Систем, бүтцийн дизайн хийх, шинээр зохион бүтээхэд ашиглагдах материалын шинж чанар, даац, гадны нөлөөлөлд хэрхэн шинж чанар өөрчлөгдах, элэгдэл, эвдрэлийг зайлшгүй тооцох шаардлагатай юм. Энэ нь энэ хичээлийн ач холбогдолыг тодотгож буй юм.

Товч агуулга

Энэхүү хичээлийг сонгон судалснаар материалын механик шинж чанарууд болох бат бөхийн чанар, даралт деформацийн онол, деформацийн хэлбэрүүд, материалын ангилал, температурын хамаарал, материалын эвдрэлийн онол, элэгдлийн төрлүүд гэсэн онолын мэдлэгүүдийг эзэмшиж авах юм. Ингэснээр байгууламж, бүтцийн дизайн, зохион бүтээх ажилд онолын мэдлэгтэй оролцож, системийн тогтвортой, бүрэн бүтэн ажиллагаатай байх явдлыг урьдчилан тодорхойлж хангах юм.