Харьцуулсан боловсрол судлал

EDUC701 / Доктор

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Харьцуулсан боловсрол судлалын онол, арга зүйтэй танилцуулж, олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлагыг харьцуулсан олон улсын судалгааны үр дүнд шинжилгээ хийх замаар тотоож, боловсролын гадаад хүчин зүйл, орчны нөлөөллийг харгалзах, үндэсний боловсролын системүүдийн даяршлын нөхцөлд оршин тогтнох хүчин зүйлүүдийн талаар баримтад суурилсан дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Үндсэн сэдвүүдэд Харьцуулсан боловсрол судлалын үүсэл хөгжил ба ач холбогдол, Хүмүүн капитал, Нийгмийн капитал, Сургуулийн чанарыг нэмэгдүүлэхэд харьцуулсан судалгааны үзүүлэх нөлөө, Неоеэкологийн, Нео-интституцийн хөгжлийн онолууд, Боловсролын бодлогын шинжилгээш, эрх зүйн орчин, эдийн засгийн үр ашиг зэрэг байна. Дэлхий нийтийн боловсролын тулгамдсан асуудлуудыг үндэсний түвшинд хэрхэн шийдэж байгаад харьцуулсан боловсрол судлалын онолын үүднээс тайлбарлах, таамаглал дэвшүүлэн батлах, хэлэлцүүлнэ.