Аялал жуулчлалын нөлөөллийн үнэлгээ

SMTO700 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Аялал жуулчлалын хөгжлөөс улбаалсан байгаль орчин, нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн нөлөөллийг угтвар нөхцөлтэй нь уялдуулан олон улс, бүс нутаг, улс үндэстний болон орон нутгийн түвшинд судлахад оршино. Судалгааны компетенц: Аялал жуулчлалын нөлөөллийн цар хүрээг тодорхойлох судалгааны арга зүйд суралцаж, улмаар үр дүнг нэгтгэн тайлагнах, сонирхогч талуудад хөндлөнгийн үнэлгээг санал болгох чадвар эзэмшинэ. Ерөнхий компетенц: Аялал жуулчлалын нөлөөллийн үнэлгээнд үндэслэн боломжит санал зөвлөмжийг боловсруулах, болзошгүй сөрөг талуудыг урьдчилан сэргийлэх, бууруулах арга замыг тодорхойлох аргазүйд суралцана.

Товч агуулга

Монголоор: Аялал жуулчлалын нөлөөлийг үнэлэхэд тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн ашиглах аргазүйд суралцана.Улмаар аялал жуулчлалын нийгэм, соёл, улс төр, технологи, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг олон улс, бүс нутаг, орон нутгийн түвшинд тодрхойлно. Нийгмийн болоод байгалийн шинжлэх ухааны онолын ялгаатай үзэл баримтлал аялал жуулчлалын нөлөөллийг судлахад хэрхэн ашиглагдаж болох шууд болон дам үр нөлөөг судалж ирүүлэхэд элгээр тулгуур үзэл баримтлалуудыг хэрхэн ашиглаж болох дадлыг эзэмшинэ.