Улс төрийн ёс зүй

POLI420 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Улс төр, ёс суртахууны харилцан хамаарал, зайлшгүй шинжүүдийг улс төрийн ёсзүйн хэм хэмжээ, зарчим, хэлбэрийг шинжлэх замаар мэдэж, улс төрийг ёс суртахуунаар удирдахын ач холбогдлыг эртний ёс зүйн сэтгэлгээний түүхээс эдүгээгийн нйигэм улс төрийн үйл явцыг задлан шинжлэх замаар судлана. Хичээлээр улс төрийн ёс зүйн суурь ойлголтыг авахын зэрэгцээ улс төрийн албан хаагчид болох сонгуульт албан тушаалтнуудад тавигдах ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг өөрийн болон гадаад орнуудын жишээн дээр харьцуулан үзэж зөв ёс суртахуунтай иргэн болон төлөвшихэд шаардагдах мэдлэг, дадал эзэмшихийг зорино. Дээрхи зорилгын хүрээнд дараахи зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1-рт улс төрийн ёс зүйн онолын үндсийг судлах, ёс суртахуунба эрх зүй, улс төрийн бодлого ба ёс суртахууны харилцан хамаарлыг өрнийн болон дорнын ёс суртахууны сургаалийн үүднээс судлах, 2-ртӨөрийн болон бусад улс орнуудын улс төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны хэм хэмжээ, зарчим, онцлог зэргийг тусгасан баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийг задлан шинжилж харьцуулах, 3-рт “Улс төрийн хүрээний авилга, хээл хахууль, албан тушаалын хэргийн мөн чанар, хор хөнөөл, тэдгээрээс сэргийлэх арга замуудыг эрх зүйн эх сурвалж, институтжилтийн хүрээнд судлана.

Товч агуулга

Тухайн хичээлээр ёс зүйн болон улстөрийн ёс зүйн судлах зүйл, ач холбогдол, ёс зүйн үндсэн категориуд / сайн”, “муу”, “нэр төр”, “үүрэг”, “нинжин сэтгэл”, “зол жаргал”, “шудрага ёс” г.м./, улс төрийн ёс зүйн үндсэн ойлголтууд, үнэлэмж, шалгуур, үнэт зүйлс, улс төрийн ёс зүйн сургаалын түүхэн тойм, улс төрд ёс зүйн зарчимуудыг институчилэхийн учир, эрх зүй, ёс зүйн харилцан хамаарал, хоорондох шүтэлцээ, ёс суртахуун ба нийгмийн ухамсар, улстөрийн бодлого ба ёс суртахуун, улс төрийн ба удирдах ажилтны ёс зүй, түүний хэм хэмжээ, зохицуулалт, төрийн албан тушаалтнуудын ёс зүйн доголдол, үр дагавар, кейс судалгаа, ёс зүйн кодекс, ашиг сонирхолын зөрчил, авилга, хээл хахуулийн гэмт хэргийн бүрэлдхүүн, лоббизм, улс төрийн албан тушаалтны хувийн нууцлал ба хязгаарлалт сэдвүүдийн хүрээнд онолын мэдлэг болон практик дадал олох сургалтыг явуулна.