Хүн амын бүлгүүдийн асуудал, тэгш бус байдал

DEMO608 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүн амын тодорхой бүлгүүдийн хөгжлийн асуудал, нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, мэдлэгийг өгч, уг асуудлыг судлаж, шинжлэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Нийгмийн бүлгүүдийн асуудал гэдэгт хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бүлгийн хүмүүсийг авч үзэх ба эдгээр бүлгүүдийн асуудал, тэдгээрт чиглэсэн бодлого, үйлчилгээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд, тэгш бус байдлыг арилгах арга замыг бүлэг тус бүрээр нарийвчлан авч үзнэ. Тэгш бус байдлын асуудал нь эдийн засгийн (орлогын, баялагийн ) болон нийгмийн (жендэр, нас, угсаатан гэх мэт) хүрээнд тэгш бус байдлын талаарх ойлголт, хэмжигдэхүүн болон дүн шинжилгээ хийх талаарх сэдвийг агуулна.