Электрон арилжаа

ICSI491 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Мэдээллийн технологи тэр тусмаа интернэтийн ѳсѳлт бидний ѳдѳр тутмын амьдрал, бизнес эдийн засаг, тѳр засгийн удирдлагын хэмжээнд асар их нѳлѳѳ үзүүлсээр байна. Үүнийг дагаад шинэ бизнес загварууд үүсээр байна. Энэхүү хичээлээр дээрх дурдсан шинээр үүсэн бий болж байгаа технологийн болон эдийн засгийн ойлголтуудыг авах, технологийн болон бизнесийн хурдтай ѳѳрчлѳгдѳж байгаа цаг үед амжилттай цахим бизнес эрхлэх чадварыг олгоход оршино.

Товч агуулга

Уг хичээлийн хүрээнд электрон арилжааны бизнес, маркетинг, интернетийн технологийн талуудаас судлах юм. Мѳн веб мастерийн хариуцлага, сайтын менежементийг хийхтэй танилцана. Үүнд: цахим арилжааны бизнес загварууд, маркетинг болон сурталчилгаа, нийтийн сүлжээ болон ухаалаг утасыг хэрхэн бизнес зорилгод ашиглах, электрон арилжаан эрхлэхэд хэрэглэх технологи, түүний нууцлал хамгаалалт, арилчилгаа болон ачааллыг хэрхэн даах аргачлалууд багтана.