Худалдаа, үйлчилгээг дижиталчлах, хөнгөвчлөх бодлого

COMR803 / Доктор

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Техник технологийн хурдацтай хөгжил нь худалдаатай холбоотой өгөгдөл, бичиг баримтыг дижилталчилж цаасгүй худалдааг хэрэгжүүлэх замаар худалдааг хөнгөвчилж үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог ч ялангуяа хөгжиж буй орнуудын хүний нөөцийн чадавхи сул байгаа нь түүний үр ашгийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна гэсэн олон судалгаа байдаг. Энэхүү хичээлийн гол зорилго нь худалдааг дижидалчлах, хөнгөвчлөх бодлого, практикийн аливаа асуудлыг судлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэх мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшүүлэх явдал юм. Академик компетенц: Худалдаа, үйлчилгээ нь зэрэгцэн оршиж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх гол салбар юм. Иймд худалдаа, үйлчилгээг хөнгөвчлөх, түүний дотор дижиталчлах асуудал орчин үеийн технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдан нэн тэргүүний асуудал болсон. Энэ чиглэлээр эрдэмтдийн дэвшүүлсэн онол, арга зүйн үндэслэл, дэлхийн улс орнуудын чиг хандлагыг судлан, шинжилгээ хийж, практикт хэрэгжүүлэх боломжийг судлах. Судалгааны компетенц: Дэлхий нийтийн хэмжээнд гадаад худалдааны бараа эргэлт өргөжин тэлэхийн хэрээр технологи, үйлчилгээ, тээвэр, ложистикийн салбартай нягт уялдаж, олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудын хамтын ажиллагаа, харилцан хамааралд суурилах болсон. Худалдаа, үйлчилгээ нь зэрэгцэн оршиж, техник, технологи хөгжсөн мэдээллийн эрин зуунд зөвхөн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд анхаарч байсан уламжлалт механизм, өдгөө дижиталчлах үйл явцтай уялдах болсон тул энэ чиглэлээр аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судлан, бизнес процессын шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээр худалдаа, үйлчилгээг хөнгөвчлөх, дижиталчлах ажлыг хослуулсан боломжит хувилбарыг бий болгох. Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан гадаад худалдааны мэдээллийн сан, Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” дүгнэлт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвар, тээвэр, ложистикийн гүйцэтгэлийн тайлан, бусад мэдээллийг ашиглан шинжилгээ хийх. Ерөнхий компетенц: Худалдаа, үйлчилгээг хөнгөвчлөх арга хэрэгслүүдийн тусламжтай гадаад худалдаа, тээвэр, ложистикийн салбарын уялдаа холбоог хангасан нийлүүлэгчээс хэрэглэгчид хүрэх бизнес процессын шинжилгээ хийх чадвар эзэмшинэ. Худалдаа, үйлчилгээг дижиталчлах нь энэхүү салбарыг хөгжлийн бодлогын гол цөм болж эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Худалдаа, үйлчилгээш хөнгөвчлөх, дижиталчлах бодлогыг тодорхойлох, түүнийг практикт хэрэгжүүлэх нь тухайн улс орон, түүний түнш орнуудын стратегийн бодлого, чиглэлтэй шууд холбоотой тул хичээлийн явцад оюутнууд багаар ажиллахаас гадна хувь хүний шинээр сэтгэн бодох, системийн сэтгэлгээний хандлага, шинийг эрэлхийлэх ур чадварын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Товч агуулга

Худалдаа, үйлчилгээ нь эдгээр салбарын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын оролцоо, дэмжлэг шаардана. Гадаад худалдаа нь эдийн засгийн салбар хөдөлгөгч гол хүчин зүйл. Иймд ДХБ-аас барааны худалдаа болон үйлчилгээний худалдааны хэлэлцээрийг батлан гаргасан. Эдгээр салбар нь тээвэр, ложистикийн салбарын хамтын ажиллагаагүйгээр хэрэгжих боломжгүй бөгөөд худалдаа, үйлчилгээний салбарын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын салбарын бодлого, хамтын ажиллагаанд тулгуурлана. Хөнгөвчлөх арга хэмжээ нь өндөр түвшинд дижиталчлагдах үйл явцыг хамруулна. Өсөн нэмэгдэх худалдааны урсгал, технологийн дэвшил нь цаасанд суурилсан үйл ажиллагааг дижиталчлахад чиглэгдэж байна. Хичээлийн зорилго нь худалдаа, үйлчилгээний салбарыг хөнгөвчлөх болон дижиталчлах арга замын тусламжтай хөгжүүлэхэд оршино. Худалдаа, үйлчилгээний салбарыг хөнгөвчилж, дижиталчлах нь эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр юм. Энэ хичээлийг судалснаар оюутнууд хөнгөвчлөх болон дижиталчлах арга хэмжээний талаарх онол, практикийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Эдгээр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ санаачилга, ялангуяа Төр – Хувийн хэвшлийн түншлэл, Цахим нэг Цонхны систем, Нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага болон Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөр зэргийг олон улсын болон үндэсний түвшинд нэвтрүүлэхийг шаардана.