Мультимедиа продакшн

ICSI411 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Зохиомж өнгө судлал, хөдөлгөөнт зураг, 2D/3D загварчлал, дуу авиа боловсруулалт видео дүрс боловсруулалт хичээлээр олж авсан оюутны мэдлэгийг практикт дадлагажуулах юм. Дээрх хичээлүүдээр гарсан шинэ технологийг бие даан суралцах чадварт сургах, Мультимедиа зохиомжийн төсөл хэрэгжүүлэх ажлыг таниулах .

Товч агуулга

Зохиомж өнгө судлал, хөдөлгөөнт зураг хичээлээр олж авсан мэдлэгээ практикт бататгах зорилгоор хичээлийн эхний 3 долоо хоногт практикт хэрэглэж, зохиомж гаргаж дадлагажина. Дараа нь хичээлийн шаардлага хангасан төслөөс сонгон авч багаар хамтарч хийнэ. Сонгож авсан сэдвийн дагуу зохиомж гаргаж түүнийгээ storyboard-д дээр буулгана. Дүр болон объектийг байгуулж шаардлагатай харагдац, процедурыг хийнэ. Дараа нь зохиомжийг гүйцэтгэж хөгжүүлнэ. Баг нь 3-4 оюутантай байх бөгөөд хичээлийн эхэнд төслийн зорилго, зорилтыг тодорхойлж, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулна. Баг бүр төслийн явцын тайланг илтгэж, харилцан ярилцах семинарын зарчмаар хичээлийг явуулна. Хичээлийг удирдан явуулж байгаа багш оюутны багуудад мэргэжлийн зөвлөгөө өгч асуудлыг хамтран шийдвэрлэнэ. Энэ хичээлийг судалснаар оюутан танхимд олж авсан мэдлэгээ практикт турших цаашид бие даан төсөл хэрэгжүүлэх чадварыг эзэмших ба элбэг тохиолддог бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замыг мэддэг болно.