Турк хэлний унших, бичих дадал 2

TURK204 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Унших бичих дадал (Анхан 2) хичээлийн зорилго нь өөрийн сонирхол, хүсэл зоригийн хүрээнд энгийн харилцан яриа үүсгэж, бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн, өөрт хэрэгтэй аливаа мэдээллийг ялган ойлгож, товч тэмдэглэн авах, өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Унших бичих дадал (Анхан 2) хичээлийн агуулгад орчин цагийн турк хэлний үг, өгүүлбэрийн үндсэн бүтэц, тэдгээрийг энгийн ойлгомжтой эх бичих болон тодорхой нэгэн сэдвээрх эхийг уншиж ойлгох, эх хэлнээ орчуулахад ашиглах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий эх, дасгал ажлууд багтана. Тухайлбал: Цаг тохирох, болзох, учир шалтгааныг тоочих, аливааг дүрслэн тодорхойлох, аз жаргал хүсэх, урих, санал, таамаглал, сэтгэл хөдлөлөө болон гомдолд хариу илэрхийлэх, ажил амралтын аялал төлөвлөх, интернэтээр худалдаа хийх, зөвлөгөө өгөх, графикийг тайлбарлан өгүүлэх, зоогийн газраар үйлчлүүлэх, байр хайх, кино, болсон үйл явдлыг унших, бичих харилцааны чадвартай болно. Турк улс болон харь улсад амьдрах, суралцах, соёл, соёлын дурсгалт газар, биеийн хэл, баяр, заншлын тухай орон судлалын мэдлэгээ гүнзгийрүүлэн өөрийн орныхтой харьцуулна. Хэл, цагаачлал, намтар, гэр бүл, чөлөөт цаг, сонирхол, мэдээллийн хэрэгслийн үүрэг, хүмүүсийн харилцаа, хот хөдөөгийн амьдрал, хөгжлийн бэрхшээл, бүтээгдэхүүний нээлт, гэр ахуйн осол зэрэг сэдвийг үзнэ. Олон хэлний мэдлэг, ажил эрхлэхээр гадагшаа явах, ажлын байр, ажилд орох өргөдлийн давуу, сул талыг хөндөнө.