Япон хэлний эрх зүйн орчуулга

JAPN415 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон хэлний эрхзүйн салбарт хэрэглэгдэх гол үг хэллэг, нэр томьёог эзэмшин, тухайн салбарын мэдээ, мэдээлэл, бичиг баримтын бүтэц, найруулгын онцлогийг ойлгох, орчуулах дадал эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Монголын улсын үндсэн хууль, Япон улсын үндсэн хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Компаний тухай хууль зэрэг хууль тогтоомжуудын бүтэц агуулгатай танилцан, тухайлан шаардлагатай хэсгийг орчуулах, мөн компаний гэрчилгээ, тодорхойлолт, итгэмжлэл, лиценз, хөдөлмөрийн гэрээ, суралцах гэрээ зэрэг эрхзүйн бичиг баримтыг хоёр хэлнээ харьцуулан уншиж, орчуулах, түүнчлэн хууль, эрхзүйн сэдвээрх мэдээ, нийтлэл, сонин, интернэтийн мэдээг орчуулна.