Тур операторын удирдлага

TOUR302 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлалын зуучлалын байгуулллагын үйл ажиллаагааны онцлог, бүтэц, үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах онол аргазүйг сурч мэдсэнээр өөрийн орны онцлог нөхцөлд тохируулан тур агент, тур операторыг үр ашигтай удирдах, аялал жуулчлалын байгууллагын дотоод ба гадаад өсөлт, стратегийн менежментийн тухай үндсэн ойлголтыг өгөх зорилготой.

Товч агуулга

Аялал жуулчлалын зуучлалын байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн төрөл, хэлбэр, үйл ажиллагааны онцлог. Тур агент болон тур операторын дотоод зохион байгуулалт, аялал жуулчлалын бусад байгууллагуудтай холбогдох хамтын ажиллагаа, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга замыг судлана. Түүнчлэн аялал жуулчлалын байгуулллагын менежмент: байгууллагын эрхэм зорилго, зорилт, ур чадвар, өрсөлдөх давуу тал, гадаад, дотоод орчны орчны тухай түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судална.