Нефтийн хими ба анализ

CHEM419 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшил, хүний хэрэгцээг хангагч ихэнх органик бодис, бүтээгдэхүүний гол түүхий эд болох нефтийн гарал, үүсэл, шинж чанар, боловсруулах ба шинжлэх арга, нефтийн нүүрсустөрөгчид үүсэх механизмын талаар гүнзгий системтэй мэдлэг олгоно. Энэ хичээлийг судалснаар эрчим хүч, түлш шатахуун, полимер матезиал зэрэг хүний амьдралын чухал хэрэгцээг хангагч сэргээгддэггүй түүхий эд- нефтийг шинжлэх ухаан технологийн дэвшилд зүй зохистой байгаль орчинд ээлтэйгээр ашиглан аюулгүй амьдрах мэдлэг чадварыгэзэмшинэ.

Товч агуулга

Нефть, байгалийн хийн тухай ойлголт, тэдгээрийн гарал үүсэл, шинж чанар, нефтийн фракцийн ба химийн найрлага, бүрэлдэхүүнд нь багтах нүүрсустөрөгчид, түүний төрөл, нефтийн найрлагыг судлах арга, гетероатомт нэгдэл, давирхай асфальтений бодисын талаар ерөнхий ойдголтыг өгч, нефть, хийн үндсэн дээр үйлдвэрлэх шатахуун, тосолгооны материалын ач холбогдол, боловсруулах аргад суралцах.