Алгебрлаг геометрийн үндэс

MATH319 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Алгебрлиг геометр, Геометр зэрэг чиглэлээр цаашид суралцах бүх суралцагчдын үндсэн хичээлүүдийн нэг бөгөөд магистрын түвшинд үзсэн Алгебр 1 ба Алгебр 2 хичээлүүдэд тулгуурлан алгебр ба геометрын холбоог ойлгож, түүний хэрэглээг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр алгебрын тэгшитгэлүүдийн систем, аффин алгебрлаг цогц, Гильбертын суурийн теорем, аффин алгебрлаг олонлог, Гильбертийн тэгийн теорем, аффин алгебрлаг цогц дээрх морфизм, үл задрах алгебрлаг олонлог болон рационал функцууд, проектив алгебрлаг цогц, Безугийн теорем ба куб муруй дээрх бүлгийн хууль, проектив алгебрлаг цогц дээрх морфизм, куази-проектив алгебрлаг олонлог, проектив алгебрлаг олонлогийн дүр, төгсгөлөг регуляр буулгалт, хэмжээс, гипер гадаргуу дээрх шулуунууд, шүргэгч огторгуй, локал параметрууд, проектив өргөтгөл, хөөлгөлт ба онцгой цэгийг арилгах зэрэг сэдвүүдийг судална