Азийн антропологи

ANTH215 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Ази тивийн нэн эртний үе-чулуун зэвсгийн үеэс хөгжингүй үе хүртэлх түүхэн үеийн хүн амын суурьшил, соёл иргэншил, антропологийн бүтэц, нүүдэл суудал, демограф, экологи, аж ахуйн онцлог, орчин үеийн хүн амын антропологи бүтэц, гарал үүсэл, удам угсааны холбоо, угсаатны бүтэц, хэл, аж ахуйн соёлын болон түүхэн угсаа гарвалын тухай асуудлыг хамран судална.

Товч агуулга

Хүн төрлөхтөний төрхтнийн тухай ойлголт, төрхөтний гарал үүслийн онолын сэтгэлгээний түүх, өнөөгийн гол онолууд, тэдгээрийн гол төлөөлөгчдийн үзэл баримтлал, төрхтнийн зүйлийн нэгдэл, арьстны үзлийн эсрэг антропологийн баталгаа, үндэстэн, угсаатан, төрхтнийн тухай орчин үеийн антропологийн шинжлэх ухааны ойлголт, тодорхойлолтууд, төрхтнийн ангилал зүйн онолын сэтгэлгээний түүх, төрхтний ангилал зүйн орчин үеийн онолын үзэл баримтлал, хүн төрлөхтний төрхтний орчин үеийн ангилал зүй, Умарт Ази, Төв Ази, Баруун Ази, Өмнөд Ази болон Зүүн Азийн орчин үеийн хүн амын угсаатан бүрдэл, эрхлэх аж ахуйн хэлбэрүүд, хэлний ангилал, эдгээр бүс нутгийн археологи, палеоантропологийн судалгааны тойм, соёлын гол гол бүс нутаг, эртний миграци, эртний хүн амын гарал үүсэл, угсаа гарвалын талаархи гол үзэл баримтлалууд, тухайн бүс нутгийн орчин үеийн хүн амын биоантропологи, хэл шинжлэл, соёлын антропологийн судалгааны тойм, тус бүсийн эртний болон орчин үеийн хүн амын угсаа гарвал, гарал үүслийн холбооны талаар онолын баримтлал, судалгааны үр дүн зэргийг хамрана.