Хорих байгууллага дахь нийгмийн ажил

SOWO301 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь оюутанд хорих байгууллагын талаар системтэй мэдлэг олгох, хорих байгууллагын орчин, тэдний дотоод харилцаа, хүмүүжигчдийн бүлэгтэй болон хүмүүжигч хувь хүнтэй, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын онол, аргазүй, хандлага, мэргэжлийн тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хорих байгууллагын төрөл, хэв маягууд, түүний тогтолцоо, онцлогын талаар авч үзэж, хүмүүжигчдийн үндсэн эрх, эрх чөлөөтэй танилцан, хорих нөхцлийн тухай ойлголт, хорих нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйлсүүдийг судлах, хорих байгууллага дахь нийгмийн ажлын түүхэн тойм, үндсэн чиглэлүүдтэй танилцах ба хөгжингүй орнуудын хорих байгууллага дахь нийгмийн ажлын туршлагыг судлана. Хорих байгууллагад нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үзүүлэх онол арга зүйн үндэс, хорих байгууллагад ганцаарчлан болон бүлэг, олон нийттэй ажиллах нь, хорих байгууллагаас суллагдагсд ба нийгмийн хүлээн авалт, тэднийг нийгэмд эргэх ирүүлэх нь нийгмийн ажилтны үндсэн үүргийн нэг болох нь, цаашид монгол дахь хорих байгууллагад үзүүлж байгаа нийгмийн ажлын төрөл, хэлбэр, үр өгөөжийг боловсронгуй болгох нь гэсэн агуулгын дагуу судлана