Үүргийн хэл шинжлэл

LING802 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлний суурь шинж чанарыг тайлж тайлбарлахын тулд хэлний хэлбэрийг түүнийүүргээр нь тогтоох явдал байдаг. Энэ хичээлийг судласнаар хэлний бодот үзэгдлийг тайлж тайлбарлахдаа хэл ярианы үүслийн хийсвэр ойлголт талыг эрхэмлэх, энэ үүднээс тайлж тайлбарлах үндэслэлийг судлана.

Товч агуулга

Үүрэг ба референсийн хэлзүй, Өгүүлэхүүнт нэгжийн бүтцийн онол, Тусах ба эс тусах чанар Цаг-байдал-баймжийн ай, Хэлзүйжих, Утгазүй болон үгийн сангийн үүргийн онол, Захирах, захирагдах харьцаа, Өгүүлбэрзүйн харьцаа, Хавсарсан өгүүлбэрийн онол бүлэг сэдвийн хүрээнд Өгүүлэхүүнт нэгжийн хүчтэй болон сул харьцаа, Өмнөх мэдээлээс урган гарах реферэнс, Референсийн зайн тухай ойлголт, Логик бүтэц болон өгүүлбэрийн үүргийн уялдаа холбоо, VP-ийн бүлэг, үүргийн ай, Үүргийн хэлзүйн судлал хэв шинжийн судлалтай холбогдох нь, Үйл үгээр илрэх үүргийн ай, Үгийн сангийн нэгж хэлзүйн ай илэрхийлэх чадамжтай болох нөхцөл, үе шат, Хэлзүйн харьцаа, Үйлдэгч, хүлээн авагч хоёр туйлын хооронд утгаар зүйл хуваах зарчим зэрэг аргазүйн чанартай ойлголтуудыг судлана.