Шатахуун, тосолгооны материалын хими анализ

CHEM434 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн үндсэн агуулгатай холбоотойгоор хийн түлш, бензин, агаарын хөлгийн, дизель болон зуухны түлшний шинж чанар, техникийн болон чанарын үзүүлэлтүүд, үнэлгээний аргууд, гарган авах ба үйлдвэрлэх технологи, хэрэглээ, тос, тосолгооны материал, технкийн шингэнүүдийн төрөл ангилал, найрлага шинж чанар, хэрэглээтэй танилцаж, тэдгээрийн физик, химийн шинж чанар болон үзүүлэлтүүдийг олон улсын ба манай оронд мөрдөж буй стандарт үзүүлэлтээр харьцуулан судалж, онолын болон хэрэглээний мэдлэг мэдээлэл, арга зүйг судлах зорилготой.

Товч агуулга

Шинжлэх ухаан техник, технологийн эрчимтай хөгжил нь түлш эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, шатахуун түлш, тосолгооны материалын нэр төрөл, зориулалт нь улам бүр нарийсч байна. Шатахуун тосолгооны материалын хими, анализ хичээлээр бүх төрлийн шатахууныг гарган авч, үйлдвэрлэх аргууд, шатахууны шинж чанар, ангилал, үзүүлэлтүүд, тэдгээрт тавигдах шаардлага, түлшний шаталтын процесс, түүний физик химийн үндэс, хийн түлш, автомашины түлш, агаарын хөлгийн түлш, дизелийн түлшний шинж чанар, тэдгээрийн ашиглалт, тослох материалууд, моторын тос түүний чанарын хөдөлгүүрт үзүүлэх нөлөөлөл, төрөл бүрийн зориулалтын тослох материалууд, техникийн шингэнүүд, тэдгээрийн химийн найрлага, шинж чанар, хадагалах, тээвэрлэх, ашиглахад шаардагдах аюулгүй ажиллагаа зэргийг үзэж судална.