Сэтгүүлчийн ур чадвар

JOUR204 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутанд сэтгүүлчийн ур чадвар, түүний шалгуур, нөлөөлөх хүчин зүйл, бүтээх туурвих арга барил, бичлэгийн төрөл зүйл бүрийн талаарх мэдлэгийг эзэмшүүлэхэд оршин. Сэтгүүлчийн ур чадвар, нийтлэл туурвих арга барил, бичлэгийн төрөл зүйл бүрийн талаар онолын суурь мэдлэгтэй болно. Энэ хичээлийг үзэж дуусгаснаар оюутан дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. - Шилдэг сэтгүүлчдийн нийтлэл бүтээх аргатай танилцаж, бичлэгийн төрлүүдээр бие дааж нийтлэл туурвих дадлага, чадвар эзэмшинэ. - Нийтлэл, нэвтрүүлгийн ямар ч хэлбэрт бие дааж задлан шинжилгээ хийж, төрөл зүйлийг тодорхойлох чадвартай болно. Дэлхийн сэтгүүл зүйн практикт түгээмэл хэрэглэгддэг “уруугаа харсан пирамид”, “эрчимт хөдөлгөөний нэгдэл” зэрэг мэдээллийн бүтэц, зохиомжийг эзэмшиж, энэ бүтцээр бүтээл туурвих дадлагатай болно.

Товч агуулга

Сэтгүүлчийн ур чадварын болон бичлэгийн төрөл зүйлийн талаар ерөнхий ойлголт өгнө. Ур чадварын шалгуур, нийтлэл нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл, бүтээл туурвих үе шат, зүй тогтол, бичлэгийн төрөл зүйлийн бүрэлдэн тогтсон онцлог, уламжлалт туршлага, онцлог шинжийн талаар тодорхой мэдээг олж авах болно. Орчин үеийн сэтгүүл зүйн төрөл зүйлд гарч буй шинэлэг зүйл, хөгжлийн чиг хандлага, онол практикийн тулгамдсан асуудлууд, чөлөөт сэтгүүл зүйн нийтлэлд тавигдах үндсэн шаардлагатай танилцуулна.