Зочлох үйлчилгээний стандарт, чанар

SMHO701 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Үйлчилгээний чанарыг сайжруулах байгууллагын соёлыг бий болгох онолын үзэл баримтлал, практикт хэрэглэх арга хэрэгслүүдийн талаарх эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ. Судалгааны компетенц: Хэрэглэгчийн судалгаанд тулгуурлаж үйлчилгээний чанарын бодлого, хөтөлбөр боловсруулах, үйлчилгээний стандарт боловсруулах, үйл явцын шинжилгээ хийх, алдаатай, үр ашиггүй үйл ажиллагааг засаж залруулах зэрэг судалгаа, шинжилгээ хийх, тооцоолох, бичиж боловсруулах зэрэг цогц чадамж эзэмшинэ. Ерөнхий компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Товч агуулга

Монголоор :Зочлох үйлчилгээний чанарын үзэл баримтлал, үйлчилгээний чанарын үзүүлэлт болон шинэчлэл, амралт, аялал жуулчлалын байгууламжийн стандарт, байгаль орчин, экологийн стандарт, байр сууцны үйлчилгээний газрын стандарт, нийтийн хоолны газрын стандарт, аж үйлдвэрийн бараа шалгах аргачлалыг танин мэдэх агуулгатай.