CMOS аналог интеграл хэлхээ ба систем

ELEC801 / Доктор

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлийг судалснаар бага чадлын CMOS хэлхээний дизайн хийхээд тулгардаг тэжээлийн хүчдэл бууруулах аргуудыг эзэмшиж орчин үеийн тренд болж буй аналог хэлхээний дизайн хийх аргуудад суралцана. Энэ хичээл CMOS аналог хэлхээнд транзисторын түвшнээс функционал блокийн түвшин хүртэл анализ хийн хэлхээний дизайн гарган тестлэх, верификац хийх, RC эктракц хийх онолын асуудлаас практик асуудал хүртэлх агуулгыг хамарна.

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд CMOS аналог хэлхээний анализ, дизайн, загварчлал, тест гэх үндсэн аргуудыг аргуудын талаар нарийн үзэх бөгөөд оршин үед тулгараад интеграл схемийн чадлын зарцуулалтыг багасгах шинэ техникүүдийг ашиглан загварчлах аргуудыг судлах болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн болон дизайн, загварчлалын аргуудыг судалж MOS түлхүүр, гүйдлийн sink ба үүсгүүр, гүйдлийн толь, өгсөгч, үйлдлийн өсгөгч, компаратор, ADC, DAC зэрэг CMOS технологиор хийгдэх блокуудыг судлана.