Хотын аялал жуулчлал

TOUR450 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хот болон хот орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого төлөвлөлтийн онолын мэдлэгийг эзэмшсэнээр хотын хөгжлийн гол бүрдэл болох хотын аялал жуулчлалын хөгжлийн талаар цогц мэдлэгтэй болоход оршино. Улмаар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон хөгжүүлэх нөөц бололцоог илрүүлэх, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангах, хотыг аялал жуулчлалын зорих газар болгоход шаардлагатай санхүүжилт, бодлогын асуудлуудыг шийдвэрлэх.

Товч агуулга

Хичээлийн хүрээнд оюутан хотын тухай ойлголт, хотын дотоод бүтэц, хотын аялал жуулчлалын дэд бүтэц, санхүүжилт, хотын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх байгууллага, аялал жуулчлалаас үүдсэн эерэг сөрөг талуудыг удирдах, хотын аялал жуулчлалыг төлөвлөж зохион байгуулах, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хотын аялал жуулчлалын хэтийн төлөвийг судална.