Түрэгийн сурвалж бичгийн орчуулга

TURK425 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний түрэг хэлний сурвалжийн орчуулга, үг хэллэгийн тайлбар, найруулгын онцлог, бусад судлаачдын орчуулгын ялгаа зэргийг цогц байдлаар харьцуулан авч үзнэ. Түүнчлэн Түрэг хэлний эрт, дунд, хожуу үеийн дурсгалуудтай танилцаж тэдгээрийн орчуулгуудыг харьцуулах, ялгаатай онцлог байдлыг тодруулах замаар түрэгүүдэд холбогдох сурвалж бичгүүдийн ангилал, бичлэгийн онцлог, он цагийн хамаарал, агуулга зэрэгтэй танилцаж хэлний онцлогийн талаар ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Товч агуулга

Түрэг хэлний бичгийн дурсгалуудтай товч байдлаар танилцуулна. Сурвалжийн орчуулгад анхаарах зүйл, үг хэллэгийн тайлбар сэлтийг хамтатган судална. Түрэгийн түүхэнд холбогдох бичгийн дурсгалын орчуулгаар дамжуулан тухайн угсаатны түүх, соёлын талаархи цогц мэдлэгтэй болгоно. Түрэг хэлний эрт, дунд, хожуу үеийн дурсгалуудтай танилцаж тэдгээрийн орчуулгаар дамжуулан түрэг хэлний түүхэн хувьсал, хөгжил, авиазүй, хэлзүй, үгзүй, үгийн сангийн онцлог, мөн түүнчлэн түрэг усаатны түүх-соёлын талаар тухайлан үзэж судална.