Социологи (Ерөнхий суурь)

SOCI100 / Бакалавр

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Социологийн шинжлэх ухааныг их дээд сургуулиудад судлах нь ардчиллын соѐлд суралцаж буй өнөөгийн манай нийгэмд нэн чухал юм. Аль ч тоталитар нийгэмд социологийн шинжлэх ухаан бүрэн утгаараа хөгжиж, тархаж байгаагүй. Учир нь социологи тодорхой нийгмийн талаарх бодит баримт сэлт хийгээд шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлаж байдаг. Орчин үеийн боловсролтой залуу хүн социологийн суурь мэдлэг, соѐлтой танилцсан байх нь амьдарч буй цаг үеэ зөв танин мэдэх, өөрт тулгарч буй асуудлууд хийгээд өргөн хүрээ бүхий нийгмийн үзэгдэл хоорондын хамаарлыг шинжлэн дүгнэх боломжийг олгоно. Түүнчлэн оюутнууд социологийг зөвхөн мэдлэгийн академик салбар ухаан гэдэг үүднээс төдийгүй мөн нийгэм дэх сэтгэлгээ, итгэл үнэмшил, зан хандлагын олон талт соѐлд сурах нэгэн хэрэгсэл гэдэг талаас харж судлах нь чухал юм. Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс санал болгож буй “СОЦИОЛОГИ” хичээлийг МУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад дэлхийн шилдэг сургуулиудад мэргэшил дээшлүүлсэн, туршлагатай эрдмийн цол зэрэг бүхий мэргэжлийн багш нар сүүлийн 20-иод жил зааж байна. Уг хичээлийг сонгон суралцах оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тухайлбал 2012-2013 оны хичээлийн жилд 400 гаруй оюутан сонгон судалсан бол, харин 2013-2014 оны хичээлийн жилд энэ тоо 600 гаруй болон нэмэгджээ.

Товч агуулга

“Социологи: Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй”хэмээх хичээлийн агуулгын хүрээнд оюутан, тус шинжлэх ухааныг бусдаас ялгаруулж байдаг, социологийн шинжилгээний гол обьект, судлагдхуун болсон Нийгмийн бодит байдлын дараахь бүлэг асуудлуудтай танилцах болно. Үүнд:  социологийн үүсэл, хөгжил, судлах зүйл ба Социологийн анализын онцлог  хүний нийгмийн хамтын амьдрал, нийгмийн бүтэц ба соѐлын онцлог, бүлэг ба нийгэм, бие хүн ба нийгэмшил,  гэр бүл, боловсрол, шашин, засаглал, эдийн засаг зэрэг нийгмийн институц,  ялгарал ба давхраажил, нийгмийн гаж үзэгдэл ба гэмт хэрэг,  даяаршил, мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт,  социологийн онол, судалгааны арга, аргачлал хийгээд түүний практик хэрэглээ