Мэдээллийн системийн стратеги, төлөвлөлт

ICSI406 / Бакалавр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аливаа байгууллагын амьдрах чадвар болон үр ашигтай байх гол нөхцөл нь өөрийн, бусад харилцагч болон өрсөлдөгч байгууллагын мэдээллийг хэрхэн хурдан олж авах, үнэн зөв боловсруулахад оршдог. Тиймээс байгууллагын стратеги төлөвлөлт болон үйл ажиллагааны менежмэнтэд мэдээлэл маш чухал бөгөөд хэрэгтэй цагт, зөв газраа (хүнд), шаардлагатай мэдээлэл хүрсэн байх нь аль ч байгууллагад туйлын чухал асуудал байдаг. Энэ хичээллийн зорилго бол байгууллагын бүх шатанд ашиглах мэдээлэл, түүнийг хэрхэн олж авах, бүртгэх, зөв зохион байгуулахад зориулсан байгууллагын мэдээллийн системийн дэд бүтэц, архитектур, програм хангамж болон хэрэглэгч, нийлүүлэгч, түншүүдийн харилцааны талаар дэлгэрэнгүй судлах бөгөөд төгсөгч мэдээллийн технологи ашигласанаар байгууллагад ирэх үр ашиг болон зардал хэмнэлтийг талаар төлөвлөлт хийх чадварыг эзэмшинэ.

Товч агуулга

Энэ хичээлээр өнөөгийн байгууллагуудад ашиглагдаж байгаа мэдээллийн системийн технологи болон үйл ажиллагааны менежмэнтийн талаархи мэдлэг олгохоос гадна байгууллагын мэдээллийн системийн бүрэлдэхүүнд ашиглагдах дэд бүтэц, түүний архитектур, програм хангамжууд болон хэрэглэгч, нийлүүлэгч, түншүүдийн харилцааны талаар дэлгэрэнгүй судлана. Мөн байгууллагын өөрийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвар, стратеги төлөвлөлтөнд мэдээллийн технологийн оролцоо, ач холбогдлын талаар авч үзнэ