Салбаруудын статистик шинжилгээ

STAT720 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

Эдийн засгийн салбарын / аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, холбоо, үйлчилгээний салбарууд/ статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүйн мэдлэг, чадварыг суралцагсдад эзэмшүүлэх, эдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн салбарын дүнгээр болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийх, үүний дотор хүчин зүйлийн шинжилгээний арга барилд сургах, ур чадвар эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Эдийн засгийн тодорхой салбаруудын/ аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, холбоо, үйлчилгээний салбарууд/ үйл ажиллагааны онцлог, үндсэн ангилалууд, гол үзүүлэлтүүдийн утга агуулга, тооцох арга зүйн талаар танилцуулна. Салбар бүрийн онцлогтойгоор нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээг тооцох арга зүйг авч үзнэ.Салбаруудын ажиллах хүчний статистик үзүүлэлтүүд, ажиллах хүчний нөөц, бүтэц, хөдөлгөөн, ашиглалтын судалгаа шинжилгээг хийх аргуудыг авч үзнэ. Цалингийн сангийн бүтэц, бүрэлдэхүүн, дундаж цалингийн статистик судалгааг авч үзнэ. Цалингийн сангийн хэмнэлт, хэтрэлтэд нөлөөлсөн хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээг хийхаргыг авч үзнэ. Нийт бүтээмж, хөдөлмөрийн бүтээмж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээг хийх тухай авч үзнэ. Салбар бүрийн үйл ажиллагааны онцлог үзүүлэлтүүд, тооцох арга зүй, түүнийг үндэслэн шинжилгээг хийх асуудлыг хөндөнө.Салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлтийн статистик судалгааны талаар танилцуулна.Салбаруудын үндсэн капитал, эргэлтийн хөрөнгийн статистик судалгаа, эдгээр үзүүлэлтүүдийн хүчин зүйлийн нөлөөлийн шинжилгээний аргуудыг авч үзнэ. Салбаруудын үйлдвэрлэл, үйлчилгээний зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөг, ашиг, ашигт ажиллагааны түвшин зэрэг санхүүгийн үр дүнгийн статистик судалгааны талаар авч үзнэ. Аж үйлдвэр, барилгын салбарын материалын хувийн зарцуулалтыг тооцох, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээг хийх агуудын талаар авч үзнэ. Салбаруудын техник, технологийн дэвшлийн түвшин, механикжилт, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын үзүүлэлүүд, тэдгээрт хийх шинжилгээ, дүгнэлт хийх талаар авч үзнэ.Салбар, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний өсөлтөд хөдөлмөрийн бүтээмж, ажилчдын тоо, фонд өгөмж зэрэгхүчин зүйл хэрхэн нөлөөлснийг тооцох, ашгийн өсөлтөнд ашигт ажиллагааны түвшин болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын өөрчлөлт хэрхэн нөлөөлсөнийг тооцох, бүтээгдэхүүний өөрийг өртөгт шинжилгээ хийх зэрэг хүчин зүйлийн нөлөөллийн шинжилгээний арга техникийг эзэмшүүлнэ.