Орос хэлний сорилго, үнэлгээний арга зүй

REDU402 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийг судалснаар орос хэл суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх арга, сорилгоор мэдлэгийн түвшин тогтоох арга, ОХУ-д орос хэлний түвшин үндэсний хэлний бодлогын хүрээнд тогтоодог арга хэлбэрүүд, АНУ болон Европын холбооны стандартын дагуу орос хэлийг анхан шатнаас мэргэжлийн түвшинд эзэмшвэл зохих хэлний мэдлэг, чадварын талаар онолын үндэслэлтэй мэдлэг хуримтлуулж, түүнийгээ багшлах, заах арга, ур чадвараа дээшлүүлэхэд ашиглана.

Товч агуулга

Орос хэлний сорилго үнэлгээний аргазүй хичээлийг ОХУ дахь орос хэлний түвшин тогтоох хэлбэрүүд, Анхан шатны орос хэлний түвшин тогтоох хэлбэр, Анхан дунд шатны орос хэлний түвшин тогтоох хэлбэр, Дунд шатны орос хэлний түвшин тогтоох хэлбэрүүд, Ахисан дунд шатны орос хэлний түвшин тогтоох хэлбэрүүд, Дээд шатны орос хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга, Мэргэжлийн орос хэлний түвшин тогтоох хэлбэрүүд, ОХУ дахь орос хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны төвүүд, Орос хэлний түвшинг АНУ-ын хэлний стандарттай дүйцүүлэн үзэх нь, Европын холбооны стандарттай орос хэлний түвшин тогтоох хэлбэрүүдийг дүйцүүлэн үзэх нь зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд судална.