Үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс

GEOG301 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн үйлдвэрлэлийн салбарын бүтэц, тэдгээрийн төрөл, үйлдвэрлэлийн салбаруудын хоорондын харилцан хамаарал, үйлдвэрлэлийн технологи, эдийн засгийн ач холбогдол, орон нутаг бүс нутагт үзүүлэх нөлөө зэргийг танин мэдэхэд оршино.

Товч агуулга

Материаллаг үйлдвэрлэлийн салбарын бүтэц, зохион байгуулалтын хэлбэрүүд, Мал аж ахуй эрхлэн хөтлөх систем:бэлчээрийн ба суурийн мал аж ахуйн технологи, эдийн засгийн үндэс, газар тариалан эрхлэгчдийн: хөрс боловсруулалт, хог ургамалтай тэмцэх, үрийн аж ахуй, тариалалтын агротехник, химижилт, ээлжлэн тариалалтын систем, аж үйлдвэрийн салбаруудын технологи эдийн засгийн үндэс:түлш эрчим хүч, хар ба өнгөт төмөрлөг, уул уурхай, үндсэн хими, барилгын материал, мод боловсруулах үйлдвэрийн технолги, эдийн засаг байршлын онцлог зэрэг ойлголтуудыг олгоно.