Гэр бүлийн социологи

SOCI207 / Бакалавр

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хичээлийн зорилго нь гэр бүлийн социологийн судлах зүйл, бүтэц, үүрэг, судалгааны түвшинтэй танилцаж, гэр бүлийн хөгжил хөдөлгөөний мөн чанар, зүй тогтол, зарчмыг нийгмийн бусад үзэгдэл үйл явцын хөгжилтэй холбон шинжилж гэр бүлийн асуудлаар суурь болон хавсрага судалгаа хийх чадвартай болгоход оршино.

Товч агуулга

:Энэхүү хичээлээр нийгмийн анхдагч жижиг бүлэг болохын хувьд болон нийгмийн институт болохын хувьд нь авч үзэхдээ гэр бүлийн талаарх онолын үндсэн үзэл баримтлалуудыг судална. Гэр бүлийн үүсэл хөгжлийн зүй тогтол, задрал, бүтэц бүрэлдэхүүн, хэв маяг, нийгмийн үүргүүд, гэр бүлийн дотоод харилцаа, гэр бүлийн өнөөгийн нийгмийн дүр төрх; гэр бүлийн гишүүдийн нэр хүнд, эрх мэдэл, үүргийн хуваарилалт; гэр бүлийн амьдралын мөчлөг, нийгэм болон бие хүнд чиглэсэн гэр бүлийн үүрэг; гэр бүлийн янз бүрийн хэлбэрүүдийн онцлог; гэр бүлийн хосуудын сэтгэл ханамж; гэр бүлийн тогтвортой байдал; бүтэц бүрэлдэхүүн, гэр бүл дэх сөрөг үзэгдэл зэрэг асуудлуудыг хөндөнө. Гэр бүлийг нийгмийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлт, хувьсал хөдөлгөөн, нийгмийн ялгарал, аж үйлдвэржилт, хотжилт, нийгмийн бүтэцтэй холбон судалж тайлбарлахаас гадна гэр бүлийн нийгмийн үүрэг, хэм хэмжээ, түүний гишүүдийн эрх үүрэг, нийгмийн хэрэгцээг хангах хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл хариуцлага зэргийг судална.