Цахим хөгжил

ICSI435 / Бакалавр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Мэдээлэл, харилцаа, холбооны технологи (МХХТ) нь мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгмийн болон хувь хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээ, хэрэгцээ болсон. Энэхүү хичээл нь МХХТ-ийн хөгжлийн төлөв, чиг хандлага, улс орны МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага, цахим хөгжил, цахим засаглал, цахим худалдаа, цахим зэрэг орчин үеийн үйлчилгээний талаарх мэдлэг олгох, цахим үйлчилгээ ашиглах, цахим хөгжлийн чиглэлээр бие даан бичил судалгаа хийх чадварыг олгох зорилготой.

Товч агуулга

Хичээлийн агуулга нь МХХТ-ийн хөгжлийн суурь ойлголтоос гадна хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээ, статистик тоо баримтад тулгуурласан, шинэлэг байдгаараа онцлог. Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага; МХХТ-ийн хөгжлийн индекс, дэлхийн МХХТ-ийн хөгжлийн түвшин ба өнөөгийн байдал: дэлхийн орнуудын МХХТ-ийн хэрэглээ; Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал (харилцаа холбооны дэд бүтэц, интернэтийн хөгжил, үүрэн ба суурин холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг гэх мэт), МХХТ хөгжилд, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээ, салбарын мэдээлэлжүүлэлт (боловсрол, байгаль орчин, татвар, нийгмийн даатгал, гааль гэх мэт)