Программ хангамжийн төслийн баримт бичиг

ICSI438 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн үндсэн зорилго нь програм хангамжийн баримтжуулалтыг өргөн хүрээнд авч үзэн оюутанд дараах мэдлэг чадварыг олгохыг зорино. Үүнд: 1. Ажлын даалгавар хандлагат процесс болон төслийг хэрхэн жижиг ажил болгож задлан хуваах талаар тайлбарлах, төслөөс ажлын жагсаалтыг хэрхэн бүтээх, 2. Жижиг сургалтын материал, процедур болон лавлах гэх мэтийн програм хангамжийн баримтын хэлбэрийг тайлбарлах, 3. Хэрэглэгчийн шинжилгээнээс эхлэн засварлах болон нягтлан боловсруулах хүртэлх програм хангамжийн баримтжуулалтын процессийг тайлбарлах, 4. Програм хангамжийг баримтжуулах багаж хэрэгслийг тайлбарлах, бүх хэрэглэгчид тохирох хамгийн сайн баримтыг хэрхэн бүтээх зэрэг орно.

Товч агуулга

Удиртгал, Даалгавар хандлагат баримтжуулалт,Сургах гарын авлага бэлтгэх, Ашиглах заавар бэлтгэх, Лавлах бэлтгэх, Хэрэглэгчийг шинжлэх, Баримт төлөвлөх, бичих, Баримтыг хянан шалгах, Хэрэглэхэд хялбар байдлыг шалгах, Хянан шалгах, тохируулах, Даалгавар хандлагатын зохиомж хийх, Дэлгэц болон хуудсыг байрлуулах, Баримтад хэлийг зөв ашиглах, График элемент ашиглах, Индексийн зохиомж гаргах, Төслийн танилцуулга