Цөмийн түлшний цикл

NUCL217 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ураны хүдэр олборлохоос эхлээд ашигласан цөмийн түлшний хаягдал хүртлэх циклийн шат бүрийн технологийг багтаан, цөмийн түлшний циклийн талаар мэдлэг олгож, цөмийн аж үйлдвэрийн бүх л салбарыг уялдаа холбоотой авч үзэх ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлийн агуулга нь ураны хүдрээс цөмийн хаягдал хүртэлх цөмийн түлшний цикл юм. Энэ хичээлээр ураны хүдрийг олборлох, боловсруулах, ураны изотопыг баяжуулах, цөмийн түлшний элемент, эвлүүлэг үйлдвэрлэх, цөмийн реактор дахь цөмийн түлшний шаталт, ашигласан цөмийн түлшийг тээвэрлэх, хадгалах, шарагдсан цөмийн түлшийг дахин боловсруулах, уран, плутоныг дахин ашиглах, түлш буюу хатуу хаягдлыг зайлуулах, хүрээлэн буй орчны цацраг идэвх, цөмийн төхөөрөмжийг буулгах, аюулгүй байдлын менежмент болон идээдүйн зэргийг судална.