Хууль зүйн сэтгэл судлал

CRIL418 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Хуульчийн мэргэжлийн харилцааны сэтгэл зүйн онцлог, хуульч мэргэжилтэнд тавигдах сэтгэл зүйн шаардлага, эрх зүйн харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн онцлог, хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн хүчин зүйлийн үзүүлэх нөлөөг судалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн арга хэрэгсэлийг ашиглах чадвар эзэмшинэ.

Товч агуулга

- Хууль зүйн сэтгэл зүйн судлалын судлагдахуун, арга зүй - Сэтгэцийн үйл явцын зүй тогтол ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа - Сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодох, сэтгэхүй, хэлэхүйн үйл ба эрх зүйн харилцаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал - Сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэцийн байдал. - Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа ба сэтгэлийн хөдөлгөөнийг хянан зохицуулах чадвар - Хууль зүйн үр дагавар бүхий сэтгэцийн байдал - Бие хүний сэтгэл зүй - Бие хүний сэтгэл зүйн шинж ба ангилал - Бие хүний сэтгэл зүйн хөрөг, хууль сахиулах үйл ажиллагаанд сэтгэл зүйн хөргийг ашиглах нь - Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл зүй - Үйл ажиллагаа ба хуульч мэргэжилтэний үйл ажиллагааны онцлог - Хууль зүйн мэргэжлийн чадвар, шалгуур - Хуульчийн зохион байгуулалт удирдлагын сэтгэл зүй - Эрх зүйн харилцааны удирдлагын сэтгэл зүйн онцлог - Эрх зүйн туслалцаа, хууль сахиулах үйл ажиллагаа дахь удирдлагын харилцаа - Шүүх эрх мэдлийн байгууллага дахь удирдлагын сэтгэл зүйн онцлог - Хуульчийн мэргэжлийн харилцааны сэтгэл зүй - Хуульчийн мэргэжлийн харилцааны сэтгэл зүйн онцлог, харилцаа ба доминант, - Мэргэжлийн харилцааны хэлбэрүүд: Мэтгэлцээн, Байцаалт, Хууль зүйн зөвлөгөө - Харилцааны сэтгэл зүйн техник, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны харилцааны техник ашиглах байдал - Гэмт хэргийн сэтгэл зүй - Гэмт хэрэг ба гэмт хэрэгтэн - Гэмт хэрэгтэний сэтгэл зүйн хэв шинжийн ангилал - Зохион байгуулалттай гэмт хэргийн сэтгэл зүй