Монгол хэлний өгүүлбэр судлал
LANG251 / Бакалавр
Багц цаг: 3
Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Өгүүлбэр зүй нь хэл шинжлэлийн нэг салбар ухаан гэдгийг ойлгуулах. Өгүүлбэрийг бүтээх нэгжүүд болон онолын үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх, Өгүүлбэрийг задлан шинжлэх, тодорхойлох арга барил эзэмшүүлэх.
Товч агуулга
Монгол хэлний өгүүлбэр судлал” хичээл нь өгүүлбэр судлалын онолын үндсэн ойлголтыг эзэмшүүлэхийн зэрэгцээ, бие даасан бичил эх, цогцолбор, энгийн өгүүлбэр зэрэгт задлан шинжилгээ хийх арга зүйн үндсэн мэдлэг олгоно. Өгүүлбэрийн судлах зүйл, судалгааны арга, судлагдсан байдал, хэв шинжийн ангилал, өгүүлбэрийг судласан эрдэмдэтийн бүтээлийн тойм, өгүүлбэрийн хэв маяг, хэл шинжлэлийн онолын түгээмэл зарчмуудыг таниулсны үндсэн дээр өгүүлбэр судлал нь хэлний бусад түвшний нэгжтэй хэрхэн холбогдох зүй тогтол хийгээд өгүүлбэрийг мэдэхүүн, мэдэгдэхүүн, хэлэхүүн, хэлэгдэхүүний гэх дөрвөн талаас нь тайлбарлана. Эдгээр ерөнхий мэдлгэт тулгуурлан өгүүлбэрийн өнгөн ба гүн бүтэц мөн чанарын талаар номлосон онолын тулгуур ойлголтуудыг эзэмшүүлж, энгийн ба нийлмэл өгүүлбэрийг задлан шинжлэх арга зүй эзэмшүүлэхэд лекцийн агуулга чиглэнэ. Өгүүлбэрийг ангилахын учир, өгүүлбэрийг зүйлчлэх, өгүүлбэрийн систем, өгүүлбэрийн бүтэц, хэв маяг, онолын үзэл баримтлалын гол хандлага, эхийг бүрдүүлэгч махбод болон хэлний хөгжлийн онолын талаар анхан шатны цогц мэдлэг олгож, задлан шинжлэх арга зүй эзэмшүүлнэ.