Хүн амын хэтийн тооцоо

DEMO604 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөгжлийн бүхий л салбаруудын төлөвлөлтөд чухал үүрэгтэй хүн амын хэтийн тооцоо, түүний хэлбэрүүдийг танилцуулж, хэтийн тооцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэх төрөл бүрийн аргууд, хүн амын хэтийн тооцоог нийгэм, эдийн засгийн салбаруудын хэтийн тооцоо, төлөвлөлтөд хэрхэн ашиглах талаар мэдлэг, мэдээлэл олгоно

Товч агуулга

Тус хичээлээр хүн амын хэтийн тооцоо ба төлөв гэж юу болох, хүн амын хэтийн тооцооны төрөл хэлбэрүүд (урт, дунд, богино хугацааны, үндэсний ба бүс нутгийн, нийт хүн амаар ба нас, хүйсийн бүтцээр, салбаруудын хэтийн тооцоо гэх мэт), хүн амын хэтийн тооцоо гүйцэтгэх аргууд, хэтийн тооцооны таамаглалууд дэвшүүлэх, хэтийн тооцоонд ашиглагддаг үндсэн мэдээллүүд болон тэдгээрийг хэрхэн хэтийн тооцоонд бэлтгэх тухай (хамрагдалтын болон агуулгын алдааг үнэлж, шаардлагатай бол засварлалт, шулуутгалууд хийх, дутуу мэдээллийг гаргаж авах), компютерийн програмууд ашиглан хүн амын хэтийн тооцооны мэдээллийг бэлтгэх, таамаглал боловсруулах, хэтийн тооцоог гүйцэтгэх аргууд, мөн хүн амын хэтийн тооцоог ашиглан нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн салбарын хэтийн тооцоог гүйцэтгэх талаар авч үзнэ