Дотоод азийн ураг төрөл

ANTH604 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээл нь дараах үндсэн зорилгуудыг агуулах болно. Үүнд: Ураг төрөл судлалын суурь ухагдахуунуудтай танилцах Ураг төрлийн нэр томъёо, гэр бүл болон гэрлэх ёс, харилцаа гэсэн дэд сэдвүүдийг тус тус нарийвчлан судлах Монголчуудын ураг төрлийн системийг ураг төрөл антропологийн онолуудаар судлах Ураг төрөл сэдвээр бичигдсэн сонгодог бүтээлүүдтэй танилцах

Товч агуулга

Ураг төрлийн нэр томъёо, гэр бүл болон гэрлэх ёс, ураг төрөл дээр суурилсан харилцаа гэсэн дэд сэдвүүдийг судална. Эхний шатанд бид ураг төрөл сэдвийн үндсэн агуулгатай танилцана. Удаах шатанд дотоод азид баримтлагддаг ураг төрлийн хэлбэрүүдийг судалж монголын ураг төрлийн системтэй харьцуулна. Эцэст нь ураг төрлийн хэлбэрүүдэд гарч буй өөрчлөлтүүдийг өнөөгийн нийгэмтэй холбон үзнэ.