Нервийн биофизик

BIOP304 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нервийн үйл ажиллагаа, төрөл, түүний физик үндсийн талаар суурь мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Нервийн систем нь биологийн зохицуулгад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний мөн чанарыг таньж мэдэх нь байгаль, нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд шинжлэх ухаанд шийдвэрлэх асуудлын тэргүүн эгнээнд тавигддаг. Энэ хичээлийг судалснаар нейробиологийн чиглэлээр мэргэшиж, байгалийн шинжлэх ухаан болон анагаахын салбарт магистр, докторын сургалтанд хамрагдах суурь мэдлэг эзэмшинэ.

Товч агуулга

Энэ хичээлээр молекул ба эсийн нейробиологийн үндсэн ухагдахууныг судална. Хүний тархины бүтэц, үйл ажиллагааны жишээн дээр сүүн тэжээлтний нервийн системийг судална. Энэхүү курсын агуулгад нервийн эсийн үйл ажиллагаа, түүний ионы сувагийн бүтэц, синап дамжуулал ба түүний өсөлт хөгжил, синапын уян чанарын молекул механизм, мэдрэхүйн систем, хөдөлгөөн ба ярианы зохицуулалт, ой санамж, сэтгэл хөдлөл, тархины эмгэг, нервийн идэвх, кодчиллын тоон анализ зэрэг үзэгдэл хамрагдана.