Түрэгийн археологи (ахисан түвшин)

ARCH602 / Магистр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төв Азийн эртний нүүдэлчид болох түрэгийн угсаа гарвал, тэдний үлдээсэн олон төрлийн археологийн дурсгалуудыг судлахад чиглэх бөгөөд түрэгийн археологи, түүх, хэл шинжлэлийн онол үзэл баримтлалтай танилцана. Түрэг, уйгурын археологийн материал нь бакалаврын хөтөлбөрт хангалттай тусгагдаагүй байдаг тул мастерын түвшинд судалвал зохих хичээл болно.

Товч агуулга

Түрэгийн угсаа гарвалын асуудал, төр улсын түүх болон Төв Азийн түүхэн үйл явцад хэрхэн оролцсон тухай, түрэгийн тухай түүхэн сурвалжууд, түрэгийн археологийн дурсгалыг монгол болон хөрш зэргэлдээ газар нутагт хэрхэн судалсан тухай судалгааны тойм, түрэгийн археологийн дурсгалуудын төрөл болох руни бичгийн дурсгалуудын тархалт, ангилал, бичээсийн гол утга санааг түүхэн үйл явцтай харьцуулах нь, хүн чулуудын тархалт, ангилал, хүн чулуунд дүрсэлсэн хувцас, хэрэглэл, дээл малгай, бүс, тахилга тайлгын байгууламжууд, Культегин, Билгэ хаан нарын цогцолбор дурсгал, Тоньюкукийн цогцолбор дурсгал, оршуулгын зан үйлийн хэлбэрүүд, хөх түрэгийн сурвалжит язгууртнуудын оршуулгын дурсгалууд, Шивээт Улааны цогцолбор дурсгал, Шивээ толгойн байгууламж, Тарнын Шивээтийн байгууламж, дурсгалуудын он цагийн талаарх маргаантай асуудлууд, дурсгалуудын тархалт, түрэг хэв шинжийн дурсгалуудын ангилал ба бусад дурсгалуудтай хэрхэн холбогдох харилцан хамаадал, түрэг, уйгурын үеийн монгол овог аймгуудын археологийн судалгааны асуудал, түрэг хэв шинжийн эд өлгө, суурьшмал болон түрэг хэлт бус ард түмэн өргөн дэлгэрсэн асуудал, түрэгийн оршуулгын зан үйл монгол түрэг ард түмэнд уламжлагдсан байдал, дүгнэлт.