Минералоги I

GEOL204 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгаль дээр тархсан эрдсүүдийн дотоод бүтэц, химийн найрлага, тэдгээрийн гадаад хэлбэр дүрс, байгальд тохиолдох хэлбэр, физик шинжүүд, эрдэс үүсэх геологийн процессууд, таних шинж тэмдэг, төстэй эрдсүүдээс ялгах арга зам, эрдэс үүсэх, өсөх, өөрчлөгдөх үзэгдэл, ашигт малтмалын ордын тархалт, улс ардын аж ахуйд хэрэглэгдэх салбар зэргийг тодорхойлж үзнэ.

Товч агуулга

Байгаль дээрх эрдсүүдийн структур болон химийн холбооны төрлүүд, найрлага, гадаад хэлбэр дүрс, физик шинжүүд, эрдэс үүсэх магмын, пегматит, гидротермаль, өгөрших, исэлдэх, тунах, хуримтлагдах болон хувирмал процессууд. Эрдсүүдийг таних, төстэй эрдсүүдээс ялгах аргууд, ашигт малтмалын ордын тархалт, практик ач холбогдол зэргийг судлана