Татварын онол, удирдлага

ACCN711 / Доктор

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Татварын хүрээний шинжлэх ухааны онол, удирдлагын мэдлэгийг, олон улсын болон Монгол улсын татварын тогтолцооны өнөөгийн байдлын практик асуудлуудыг судлах, шийдлийн хувилбар боловсруулах, асуудал дэвшүүлэх чадвар эзэмшүүлэхэд зорилго нь оршино. Татвар нь төрийн удирдлагын хэрэгсэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг тул системтэй онолын болон практик мэдлэгийг эзэмшснээр татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн болон бодлогын гажуудлыг залруулахад системтэйгээр хандах чадвар эзэмшихэд ач холбогдол нь оршино.

Товч агуулга

Татвар нь төрийн удирдлагын нэг арга хэрэгсэл болохын хувьд уг харилцаанд оролцогчдын аль аль талын эрх ашгийг тэнцвэржүүлэх зохицуулалтын хүрээ өргөнтэй байдаг нь түүнд онол, практикийн өргөн мэдлэг, ойлголтын үүднээс хандах хэрэгцээг бий болгодог. Иймээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшиж буй хэн бүхэнд татварын талаарх мэдлэг, чадвараа хөгжүүлэх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, татвараа бүртгэж тайлагнах харилцаанд оролцохын суурь нь юм. Энэ нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхэд татварын онол, удирдлагын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ