Араб хэлний унших, бичих дадал 1

ARAB203 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Унших бичих дадал (Анхан 1) хичээлийн үндсэн зорилго нь суралцагчдыг араб хэлний авиаг зөв дуудах улмаар араб хэлний үгийг зөв уншиж, зөв бичиж сурах болон араб хэлээр энгийн бичвэрийг уншсанаа ойлгодог, өөрийн тухай болон ойр дотны хүмүүсийнхээ тухай бичгээр ойлгуулж чаддаг болгоход чиглэгдэнэ.

Товч агуулга

- зөв унших, зөв сонсох; Тодорхой сэдвээрх эхийг зөв унших, зөв сонсох дадлага хийнэ. Жич: Бичил эхээс эхлэнэ. - зөв, цэвэр бичих; Тодорхой нэг сэдвээрх эхийг хуулан бичих мөн цээж бичиг бичих дасгал хийнэ. Бичих дасгал хийснээр оюутан зөв, цэвэр бичиж сурахаас гадна араб хэлний үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн зүй тогтлыг ойлгоход тустай юм. - зохион, найруулан бичих; Оюутан өөрийн санаагаа бичиж ойлгуулах чадварыг эзэмшинэ. Өгсөн сэдвийн хүрээнд зохион бичлэг хийх, уншиж, сонсож ойлгосноо бичгээр илэрхийлэх дасгал хийнэ.