Орос хэлний нийгэм, улс төрийн орчуулга

RUTR345 / Бакалавр

Багц цаг: 2

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгэм улс төрийн сэдэвтэй үг, өгүүлбэрийн утгын тайлбарыг тайлж сурах, монголоор орчуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэвтэрч буй нийгэм улс төр, урлаг спорт, соёлтой холбогдолтой мэдээллийг монгол , орос хэл рүү зөв орчуулах нийгэм улс төрийн холбогдолтой тогтсон нэр томьёог зөв орчуулж сурах

Товч агуулга

Монголоор: Монгол, ОХУ-ын төрийн байгуулал: хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүхийн байгууллага, улс төрийн намууд, сонгууль; - Хоёр талын хамтын ажиллагаа: албан есны айлчлал, гэрээ хэлэлцээр, албан есны мэндчилгээ, илгээлт, мэдэгдэл, хурал, чуулган; -Олон улсын байдал:ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, мансууруулах бодис болон хүний наймаа - Олон улсын байгууллага, үйл ажиллагаа - Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа: тухайн орны эдийн засгийн тэргүүлэх салбар чиглэл, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, - Эрүүл мэнд нийгмийн хамгаалал: хүн амын эрүүл мэнд,нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, спортын арга хэмжээ тэмцээн уралдаан - Боловсрол, cоел шинжлэх ухаан: боловсролын салбарт гарч буй өөрчлөлтүүд, соелын арга хэмжээ, урлаг соелын тоглолт, боловсрол соел шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, - Экологийн асуудлууд: 2 орны экологийн тогтолцоо, дулаарал, цөлжилт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, -Уул уурхай: ашигт малтмалын орд газрууд, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, уул уурхайн хөгжил,- Аялал жуулчлал: монгол орны байгалын үзэсгэлэнт газрууд, монгол орноос олдсон палеонтологийн дурсгал, олдворууд, монголын сүм дуган, музей зэрэг сэдвээр орчуулах