Электрон хэлхээ

ECEN202 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Aналог электрон хэлхээний шинжлэл хийх аргуудад суралцаж тус хэлхээний дизайныг хийж сурахад хичээлийн гол зорилго оршино

Товч агуулга

pn шилжилт: түүнийг үүсгэх, диодын ажиллагаа, тодорхойлолт, диодын төрлүүд. Диод бүхий хэлхээ: шулуутгах хэлхээнүүд, зенер диод. Биполяр транзистор: ажиллах зарчим, тодорхойлолтууд, тэжээх аргууд, инвертер. Оронгийн транзистор: шилжилт бүхий оронгийн транзистор, MOSFET транзистор. Өсгөгчийн тухай: тодорхойлолтууд, загварууд. Транзисторт өсгөгчийн сул дохионы шинжлэл: график шинжлэл, сул дохионы загвар ашигласан шинжлэл. Давтамжийн тодорхойлолт: өсгөгчийн давтамжийн тодорхойлолт. Үйлдлийн өсгөгч: хүслэнгийн үйлдлийн өсгөгч, үндсэн хэлхээнүүд, гэдрэг холбоо, хэрэглээ. Дохионы генератор ба хэлбэржүүлэлт: синусан генераторууд, хязгаарлагч ба бэхлэгч. Тохируулгатай тэжээлийн үүсгэгч: цуваа, зэрэгцээ болон түлхүүрийн горимт хүчдэл тогтворжуулагч. Чадлын өсгөгч: А,B, C горим. Аналог – тоон ба тоон – аналог хувиргагч. Тусгай электрон багажууд.