Нанобиосистемийн физик химийн аргууд

NANO401 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Биологийн систем нь нано хэмжээстэй бөгөөд уг системд явагдаж буй процессыг илрүүлэхэд физик химийн зарчмуудад үндэслэсэн аргуудыг өргөн хэрэглэдэг. Энэхүү хичээлээр бионано бүтцүүдийг шинжлэх, илрүүлэх, дүрслэх, физик химийн аргуудын талаар суралцана.

Товч агуулга

Биосистемийн үндсэн нэгж болох эс, түүнд агуулагдаж буй нано хэмжээст бүтцүүдийг илрүүлэх физик химийн аргуудтай танилцана. Эсийг үхүүлэлгүйгээр амьд байхад нь эсийн дотор болон гаднах нано хэмжээст динамик хөдөлгөөнүүдийг AFM, TEM, PCS гэх мэт анализаар илрүүлэх, макромолеклжждыг электрофорез, ПГУ-аар илрүүлэх талаар онолын болон практик мэдлэг олж авна.