Англи хэлний уран зохиолын орчуулга

ETRA418 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уран зохиолын орчуулга нь нэг хэлний яруу утгыг нөгөө хэлнээ дүйцүүлэн хөрвүүлэх хэл шинжлэлийн ухааны нарийн мэдлэг шаардсан нөр их хөдөлмөрийн үйл юм. Орчуулгын онол, дадлагад тулгуурлан англи хэл дээр бичигдсэн уран зохиолын сонгодог хийгээд орчин үеийн бүтээлийн утгыг ойлгох, задлан шинжлэх, уран зохиолын түгээмэл нэр томъёо, үг хэллэг, найруулга зүйн онцлог, хэрэглүүрийг ялган таньж, орчуулгад хэрэглэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй оюутанд зориулагдсан юм. Өмнөх жилүүдэд судалсан хэлний өгүүлбэрзүй, найруулга зүй, орчуулгын онол, дадлагын хичээлийн мэдлэгт тулгуурлан уран зохиолын дээж бичиг тухайлбал богино өгүүлэл, яруу найраг, тууж, эссэ зэргийг Монгол хэлнээс Англи хэлнээ, мөн Англи хэл дээрх Jack London “To Build a Fire”, Benjamin Franklin “Way to Wealth” зэрэг олон сонгодыг зохиолоос Монгол хэлнээ уран яруу утгыг хадгалан орчуулах арга барилыг тодорхойлж, найруулгын оновчтой хэлбэр, үндэстний онцлог бүхий үг хэллэг, хэлцийг ялган таньж, хөрвүүлж, дадлагажих болно.