Олон улсын харилцааны бодлого зохицуулалт

POLI410 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын эрхзүйн талаархи онолын мэдлэг олгох, олон улсын гэрээ конвенциудыг судлах, олон улсын байгууллага, улс орнуудын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрх зүйн асуудлаар суурь мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Олон улсын эрхзүйн суурь ойлголтууд, олон улсын салбар эрхзүй, тэдгээрт холбогдох эрхзүйн актуудтай танилцах, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, улс орнуудын хамтын ажиллагаа, хүрээлэн буй орны болон орчин үеийн олон улсын эрхзүйн тулгамдсан асуудлуудыг судлах зорилтыг тавина.

Товч агуулга

Олон улсын эрхзүйн тухай ойлголтыг үндэсний эрхзүйтэй харьцуулан авч үзэж, ОУЭЗ-н хэм хэмжээ, үндсэн ба туслах чанрын эх сурвалжууд, эрхзүйн зарчмуудыг түүхэн тоймтой нь судлана. Олон улсын эрхзүйн үндсэн ойлголтууд болох олон улсын эрхзүйн субьект, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх, арга зам, хэлбэр, онол, эрхзүйн үр дагавар, хүн ам, тэдгээрийн эрхзүйн статус, харьяалалгүй хийгээд давхар харьяал алтай хүмүүс, цагаачлал, орогнол ба дүрвэгсэд, МУ-н харьяат, гадаадын иргэний асуудал. Олон улсын эрхзүй дэх нутаг дэвсгэрийн асуудал:-нутаг дэвсгэр, бүрэлдхүүн хэсэг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, улсын хил, олон улсын гол мөрөн ба нуур, цэрэг зэвсэггүй ба төвийг сахисан нутаг дэвсгэр, олон улсын нутаг дэвсгэр Олон улсын гэрээний эрхзүй:-ОУ-н гэрээний тухай ойлголт, гэрээний ангилал, хэлбэр, бүтэц, обьект ба оролцогчид, гэрээ байгуулах үе шат, журам, бүрэн эрх, тайлбар хийх, хүчинтэй болох, үйлчлэх хугацаа, орон зай, тайлбар,засвар. -ОУ-н хэлэлцээ ба хурал. Олон улсын байгууллагын эрхзүй -ОУБ-н тухай ойлголт, ангилал, эрхзүйн статус, үйл ажиллагааны механизм, шийдвэр гаргах үйл явц,-НҮБ, зорилго, зарчим, гишүүнчлэл, дүрэм, төрөлжсөн байгууллагууд. Олон улсын эрхзүйн хариуцлага: эрхзүйн хариуцлагын тухай ойлголт, үүсэх үндэслэл, улс гүрний хүлээх хариуцлага, хариуцлага хүлээлгэх арга зам. Дипломат ба Консулын эрхзүй:-Ойлголт, эх сурвалжууд: Гадаад харилцааны төрийн төв байгууллага, хилийн чанад дах байгууллага, -ДТГ-н тухай ойлголт, төрөл, үүрэг, тэргүүн, ажилтан, Дипкорпус, дипломат эрх дарх, хариуцлага, дипломат курьер, Консулын газар, үүрэг, зэрэг дэв, консул томилох журам, эрх,дарх Олон улсын хүмүүнлигийн эрхзүй: Олон улсын хүмүүнлигийн эрхзүйн тухай ойлголт, гарал үүсэл, үндсэн гэрээ, авах арга хэмжээ, дайн, зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдэд хамгаалалт үзүүлэх. Аюулгүй байдлын эрхзүй ба Зэвсэгт мөргөлдөөн: ойлголт, эрхзүйн үндэс, нийтийн аюулгүй байдлыг хангах систем, бүс нутгийн аюулгүй байдал, Зэвсэгт мөргөлдөөний үеийн эрхзүйн зохицуулалт, оролцогчдын эрхзүйн байдал, хориглосон арга хэрэгсэл, дайны үед төвийг сахих журам. Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрхзүй: Ойлголт, эх сурвалж, зарчим, хүрээлэн буй орчныг хамгаалах бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал Монголд. Агаарын эрхзүй: Агаарын зай дах улсын бүрэн эрх, эх сурвалж, үндсэн зарчим, зохицуулалт. Далайн эрхзүй: далайд гарцгүй орны эрхзүйн байдал. Гэмт хэрэгтэй тэмцэх болон хүний эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа: Хүний эрхийн тухай ойлголт, олон улсын гол баримт бичгүүд, Монгол дах хүний эрхийн асуудал