Зан төлвийн газарзүй

TOUR452 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ялгаатай үндэстнүүдийн сэтгэхүйн болоод зан төлвийн онцлог, шийдвэр гаргалт, байгаль, нийгэмд хандах хандлагууд орон зайн цаг хугацааны орчилд хэрхэн хувьсан өөрчлөгддөг болох газарзүйн суурь онолын мэдлэгийг олж авахад оршино. Улс үндэстний газарзүйн ялгаатай байдалд улбаалан бий болсон сэтгэхүйн болоод зан төлвийн зүй тогтлыг нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагыг тодорхойлоход хэрхэн харгалзах арга зүйг эзэмшинэ. Бүс нутгийн харилцаанд улс үндэстнүүд зан төлвийн газарзүйн онолын суурь ойлголт түүнд нийцсэн арга зүйг өөрийн онцлогт нийцүүлэн үр ашигтайгаар ашиглах, хөгжлийн зөв гарцыг олж нэвтрүүлэхэд оршино.

Товч агуулга

Зан төлвийн газарзүйн хүрээнд хүний үйлдэл, харилцааг орон зай, байршил, хүрээлэн буй орчны харилцан уялдааг хамааруулан хувь хүний түвшинд судлална. Хүний зан төлөвт дүн шинжилгээ хийн тэдгээрийн зүй тогтол ялгаатай байдлыг илрүүлэн тогтоодог. Газарзүйн тоон загварууд нь хүний зан төлвийг судлагдахуундаа орхигдуулснаас бодит байдлаас ташаа үр дүн гардаг байдлыг залруулахад оршино. Хувь хүний ялгаатай үнэт зүйлс, итгэл үнэмшил, үнэлэмж, оюун дүгнэлт нь газарзүйн орон зайд шийдвэр гаргахад хэрхэн өөр өөр хандлага гаргаж байгаа учир шалтгааныг тодруулахад энэхүү хичээлийн зорилго оршино.