Байгалийн усны нөөц

HYDR225 / Бакалавр

Багц цаг: 3

Ус, цаг уур судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ус зүйн үзэгдэл, үйл явц бүрдэх зүй тогтол, тэдгээрийн хуваарилалт, агаар мандал, эх газар болон бусад харилцан үйлчлэл бүхий объектын хамаарал, уялдаа холбоог судлаж, гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны горим, нөөц, орон зай цаг хугацааны хуваарилалтын үндсэн тодорхойлолтуудыг тооцох, үнэлэх арга зүйг эзэмшүүлхэд чиглэнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхий ус судлал нь ус зүйн сүлжээ бүрэлдэн тогтох зүй тогтол, ус чийгийн эргэлт, ус болон уур амьсгал, цаг уурын элементүүдийн уялдаа холбоо, газрын бүрхэвчийн хүчин зүйлс зэргийг судална.

Товч агуулга

Энэхүү хичээлээр ус судлалын шинжлэх ухааны тодорхойлолт, ус судлалын шинжлэх ухаан Дэлхийд болон Монголд үүсэж хөгжсөн түүх, гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээ, түүний хөгжил ач холбогдол, байгаль дахь усны эргэлт, ус судлалын шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглэх хүрээ, агаар мандал дахь усны эргэлт, хур тунадас, сав газрын дундаж тунадас тооцох арга, хур борооны эрчимшил, Усны ууршил ба нийлбэр ууршил, усны тэнцлийн тэгшитгэлийн ерөнхий хэлбэр, түүний бүрдэл, голын урсац, сүлжээ, урсацын горим, урсацын тодорхойлолтууд, голын болон сав газрын дүрс зүйн үзүүлэлт тодорхойлох, тэдгээрийн хороондын болон урсац, бусад хүчин зүйлстэй хэрхэн хамаарах, мөсний болон дулааны горим, нуурын гарал үүсэл, нуурын усны тэнцэл ба дүрс зүй, мөнх цас, мөсөн гол, ангилал, тэдгээрийн өөрчлөлт, Монгол орны гадаргын ус, усны тооллого, гадаргын ус болон гол мөрний урсацад уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөөлөл, Голын сав газрын нэгдсэн менежементийн зарим ерөнхий ойлголт зарчмыг үзэх болно.