АНУ-ын түүх

AMST202 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлээр АНУ-ын нутаг дахь эртний хүмүүсийн аж байдал, тэдний эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, нутгийн уугуул ба цагаан арьстаны суурьшил, тусгаар тогтнолын урьдач нөхцөл, тусгаар улс болсон, иргэний дайн, дэлхий I, II дайн ба АНУ, их хямрал ба Шинэ Áîäëîãûí үе, хүйтэн дайн ба түүний дараах үеийн АНУ зэрэг нийгэм, соёл, улс төрийн өргөн сэдвээр Америкийн түүх, соёл-иргэншлийн талаар мэдлэг олгож, цаашид Америкийн түүх судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бие даан хийх үндэс суурийг тавина.

Товч агуулга

Хичээлээр Амеркийн түүхэн эхэн үеэс Америкийн хувьсгал ялснаар шинэ үндэстэн бий болсон, үндсэн хууль боловсруулж бүгд найрамдах улс байгуулсан, улс орны өсөлтийн дараа иргэний дайн эхэлсэн үе, үндэсний өсөлт, өмнөдийн зохион байгуулалт, улс орны өөрчлөлт шинэчлэл, аж үйлдвэрийн Америк, шинэ хил хязгаар, нөөц баялаг, суурин нийгэм, нийгэм-улс төрийн бодлого ба эсэргүүцлийн хөдөлгөөн, дэлхийн I дайн, хөгжлөөс хямралд, их хямрал, дэлхийд тэргүүлэх гүрэн болсон, дэлхийн II дайн, хүйтэн дайн ба өнөө үе хүртлэх түүхийг үзнэ.