Мерчандайзинг

COMR414 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Худалдааны байгууллага, газрын олон янзын хэв маяг, тэдгээрийн төлөвлөлт, төлөвлөлтийн хэлбэр, төрөл, давуу сул тал, үр ашгийн үзүүлэлтийг тооцох, үнэлэх, худалдааны газрын гадаад, дотоод интерьер, экстерьерийн оновчтой шийдэл, загварыг боловсруулах, визуаль, категори мерчандайзингийн онолын үндэс, түүхэн хөгжлийн хувьсал, өөрчлөлтийг судалж худалдааны борлуулалтын цөм нь маркетингийн үндсэн хэрэгслийн нэг болох мерчандайзингийг онол практикийн хүрээнд судалж бизнесийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх арга зүйг эзэмших.

Товч агуулга

Мерчандайзинг барааг худалдах урлаг болох нь, мерчандайзингийн онолын үндэс, хөгжлийн түүхэн үе шат, онцлог, мерчандайзингийн үндсэн зарчим, үүрэг, арга хэрэгсэл, мерчандайзинг стратеги, бүтээлч (визуаль), ангилалын (категори) мерчандайзинг, тэдгээрийн үндсэн категори болох дизайны онол, психологи, психофизик, эдийн засгийн онол нь худалдааны газрын урлаг, уран сэтгэмж, гоо зүйн таашаал, сэтгэл зүйн шинжлэх ухааны үндсэн зарчмыг хэрхэн төлөвлөлтийн шийдэлд тусгах, хэрэглэгчийн анхаарлыг татах орчин, арга техник, зар сурталчилгаа нь борлуулалтыг идэвхжүүлэх мерчандайзингийн цогц элемэнт болох онолын мэдлэгийг судлана. Категори мерчандайзинг нь үйлдвэрлэгч, худалдааны газар нь өөрийн нэрийн тэмдэгтэй барааг болон өргөн хэрэглээний барааг худалдааны газрын талбай, тоног төхөөрөмжид оновчтой өрж байршуулах, барааны өрөлт, байршлын загвар боловсруулж хэрэгжүүлэх, энэхүү загвар нь барааны борлуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх цөм болох онолын мэдлэг олгож планограмм болон бусад программаар загвар боловсруулах дадлага, чадвар олгоно.