Харьцуулсан хэлзүй (турк-монгол хэл)

TURK409 / Бакалавр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Монгол түрэг хоёр угсаатан эрт үеэс түүхэн харилцаа холбоотой байсны хувьд, нөгөө талаар Алтайн хэлний хамгийн том хоёр хэл болохын хувьд эдгээр хэлүүдийн хооронд адил төстэй шинж, харилцан бие биедээ нөлөөлсөн нь харьцангуй их байдаг билээ. Монгол түрэг хэл, тэдгээрийн төрөл хэлүүдийн судалгааны тойм, судлагдахуун, судалгааны аргазүйн мэдлэг эзэмшүүлэхэд уул хичээлийн зорилго оршиж байна

Товч агуулга

Энэхүү хичээлийн сэдвийн хүрээнд: 1. Монгол Түрэг хэлний авианзүйн харьцуулсан судалгаа 2. Монгол түрэг хэлний үгзүйн харьцуулсан судалгаа 3. Монгол Түрэг хэлний өгүүлбэрзүйн харьцуулсан судалгаа 4. Монгол Түрэг хэлний үгсийн сангийн харьцуулсан судалгаа гэх зэргээр аймаглан хувааж энэ чиглэлээр гарсан эрдэмтдийн судалгааны бүтээл болон уг сурвалжуудад тулгуурлан үзнэ. Үүнд: 1. Монгол хэл аялгуу 2. Түрэг хэл аялгуу 3. Монгол түрэг хэлний язгуур, дагавар, нөхцөл бүтээврийн байр, үүргийн харьцаа 4. Монгол түрэг хэлний авианы тохироо, сэлгэцийн байдал -d;j, t;č, y;j, z;r, b;m, t;d, s;j гэх мэт 5. Монгол түрэг хэлний үгсийн харьцуулал - Утга өөрчлөгдсөн байдал - Хэлбэр, утга бүрэн болон заримдаг тохирч буй байдал - Авианы хувьслаар тохирч буй байдал - Хоршоо үгийн хүрээнд авч үзэх 6. Тооны нэрийн харьцаа 7. Биеийн төлөөний үгийн харьцаа 8. Монгол түрэг хэлний нэрийн нөхцлийн байр, утга, үүрэг 9. Түрк хэл, ойрд аман аялгууны холбоо хамаарал 10. Монголын уламжлалт хэлний зүйн бичиг/Үсгийн тогтолцоо, нэрийн тийн ялгал/ 11. Монгол хэлний түүхэн хөгжлийн үечлэл 12. Түрэг хэлний түүхэн хөгжлийн үечлэл 13. Руни үсгийн гарал үүсэл, үсгийн тэгийн онцло 14. Түрк монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийн харьцаа 15. ОЦТХ-ий зүйр цэцэн үг, түүнийг орчуулах асуудал 16. ОЦТХ-ий үйлийн нөхцөл, монгол хэлэнд дүйлгэн орчуулах асуудал 17. ОЦТХ-ий зарим нийтлэг үгсийн гарал үүсэл 18. Алтайн хэлний онолын тухай асуудал